Eejdee 作词 : Hurd 作曲 : Hurd Толгодыг даван шувууд буцлаа ээж минь Догдлох сэтгэл таныг үгүйлэж гансрах юм Хатуу хүтүү хорвоогийн жамыг бодохоор Холдоод байх шиг санагдах юм даа ээж минь Хатуу хүтүү хорвоогийн жамыг бодохоор Холдоод байх шиг санагдах юм даа ээж минь Намрын төгөл навчсаа гөвөн бөхөлзөөд Нартын амьдрал утгагүй мэт санагдаад байна Сэрүүн шөнийн зэвэргэн бодолд жиндүүлхэд Сэтгэлийн дулаан чинь үгүйлэгдэх юм ээж минь Сэрүүн шөнийн зэвэргэн бодолд жиндүүлэхэд Сэтгэлийн дулаан чинь үгүйлэгдэх юм ээж минь Надад өгсөн сэтгэлийн дулааныг тань бодохоор Нарны илч ядмаг санагдаад байна Уйтгар үргээсэн бүүвэйн дууг чинь санахлаар Энэхүү дуу минь сэтгэлд минь хүрэхгүй л байна Уйтгар үргээсэн бүүвэйн дууг чинь санахлаар Энэхүү дуу минь сэтгэлд минь хүрэхгүй л байна